1. Хариуцагч
- Апп бүртгэсэн хэрэглэгч (ДАН-аар баталгаажсан иргэн) аппын үйл ажиллагааг хариуцна.
- Нэг хөгжүүлэгч дээд тал нь 5 апп бүртгэнэ. OpenShop аппыг шалгаж баталсны дараа л бусад дэлгүүрт суулгагдана.
2. Өгөгдөл боловсруулалт
- Апп нь мерчантын өгөгдлийг мерчантын нэрийн өмнөөс боловсруулагч бөгөөд зөвхөн мерчантын зөвшөөрсөн зорилгоор ашиглана.
- Мерчант аппыг салгавал (app.uninstalled) тухайн дэлгүүрийн өгөгдлийг 30 хоногийн дотор устгана.
- Өгөгдөл хадгалах газар (улс)-аа үнэн зөв мэдүүлнэ; өөрчлөгдвөл дахин шалгуулна.
3. Аюулгүй байдал
- client_secret болон webhook нууцыг нууцалж хадгална; алдагдсан гэж сэжиглэвэл шууд солино.
- Өгөгдөл алдагдсан тохиолдолд 72 цагийн дотор OpenShop-т мэдэгдэнэ.
4. Хориглох зүйл
- OpenShop, банк, төрийн байгууллага эсвэл өөр брэндийг нэр, лого, тайлбараар дуурайхгүй.
- Мерчантын зөвшөөрөөгүй эрх, өгөгдөл авахыг оролдохгүй.
5. Түдгэлзүүлэх
- Нөхцөл зөрчсөн, эсвэл мерчант/худалдан авагчид эрсдэл учруулж буй аппыг OpenShop хэдийд ч түдгэлзүүлнэ; түдгэлзмэгц бүх суулгацын хандалт тэр даруй хаагдана.